Absurd - Шинэ бичлэгүүд http://uiten.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Nov 2009 17:28:13 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Өвөл]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=297840 Өчигдөр орсон борооны тухай чамдаа ярья гэтэл

Өчигдөр, зүгээр л цас , ээ чөтгөр ав, зүгээр л цас бударсан.

Дэргэдүүр өнгөрсөн залууд догдолж чамдаа хардуулъя гэтэл

Дэргэдүүр зүгээр л залуу, ахиад л чөтгөр ав, зүгээр л залуу зөрсөн.

Өвөл их гунигтай улирал юм

Өрцөн цаадах гуниг гүйцэд өвтгөлгүй дуншаад

Өөрийн амраг ч гүйцэд догдлуулахгүй

Өө, энэ яасан уйт хүйтэн өдрүүд вэ?

Өглөөний шүүдэрт хамтдаа догдлох зуныг үгүйлнэм.

              2009.11.10

]]>
Tue, 10 Nov 2009 17:28:13 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=297840
<![CDATA[НЭгэн номын тухай]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=287360

    Уруул хүртэл хүйт даасан энэ өвдөлтийн тухай бус сайхан зүйлсийн тухай бодмоор байна. Намрын залууг дэргэд байхаар юуг ч давж болмоор, амьдарч болмоор санагдах... За энэ мэт үглээ ч яахуу, саяхны нэг өдөр СТӨ-ний урд ном зарж байсан нэгэн эмэгтэйгээс ховорт тооцогдох ном худалдаж авлаа. Азтай өдөр. Ж.Болд-Эрдэнэ- Гоо марал. Зохиолчийн тухай илүүг нуршаад яахав, мэдэх биз. Зарим нэг таалагдсан мөрүүдээ доор тавьлаа. Нийтлэгээрээ уянгын шүлэгнүүд байналээ. Угаасаа ч тийм дээ.

...Цаг ирэх болоод улирлын тухайд

Цагаан тал нэг нэгээр өгүүлнэ..

...Эртний хүнийг орлосон босоо чулууны оройд

Эргэлдэн буугаад элээ, буурал өдөө сэгсрэнэ.

Газар холын хаяа руу сульдангуй ширтэж

Гань гансралд автан бөөвийж суугаа

Өвгөн шувуу эртний талаа бүртгэх нь

Өр нимгэн хэнд ч гуниг төрүүлэх ажаамуу.

1987.11.11

...Эгшиг дуунд минь яльгүй гуниг гэгэлзэхэд

ЭЭжийн минь үснээс нэг нь цагаарна

 1985.8.28

...ОДод одныхоо амьдралаар

Өвс өвснийхөө амьдралаар...


...Шүүдэр тээсэн нарийхан өвс эхийн зовлонг эдэлж...


Цаг хугацааг надаас анирдан нуух гэж

Цагаан цасан аажуухан лавсана...

...ОДод охидын нулимс, миний цэцгэнд шингэжээ.

ОДоо чи минь инээвэл улирал солигдлоо шүү, хайрт минь

1985.11.8

Унжсан мөчрөөрөө уснаас

Унагасан ээмгээ хайх мэт

Улиас мод харагдана

Өнгө будагтай биирээ

Шөнө угаачихав уу гэлтэй

Үдшийн цөөрөм тас харанхуй.

Гагцхүү газраас ялгарах нь

Үүлэн цаагуур орохдоо сарны үлдээсэн

Үл ялиг содон үнэр л байна.

1987.3.21

...ҮЗэсгэлэн гоогийн өмнө би бардам байж чаддаггүй.

Үг дуугүйгээр ширтэн бишрэл төрж

Хаяин намуухнаар тэнгэрлэг хүслэнд автаж

Харцаараа бүхий орчлонд баярладаг...

гэх мэт өчнөөн сайхан мөртүүд байна. Өнөө алдарт Чанагш юм бүхэн улирч одно гэсэн шүлэг ч энэ номонд байдаг юм байна. Ерөнхийдөө энэ номонд багтсан шүлэгнүүдийг уншихаар дэврүүн хүсэл , гэгээн эмзэглэл мэдрэгдэнэ.

ҮЗэсгэлэн гоо атлаа гуниглаж суугаа бүсгүйтэй

Өлгий элгэн нутаг минь юутай адилхан санагдана... Яг л одооны эх орны минь дүр зураг.

    Өвдөлт гайгүй болчлоо. Намрын залуу минь ч удахгүй ирнэ.

]]>
Sun, 01 Nov 2009 15:36:23 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=287360
<![CDATA[...]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=283288 Үүр цайлаа
Хүсэн хүлээсэн гэрэл гэгээ...

Үнэн тэгээд хаана ?

 

                                                                   / 2005 он. Хөөрхөн хүүхдийн санаа/

]]>
Mon, 26 Oct 2009 15:43:45 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=283288
<![CDATA[...]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=276602 Бээрсэн уруулд бурхны нэр эвлэхгүй

Битүү манан дундаас тэнгэр үзэгдэхгүй

Бурхны санамжнаас арчигдсан-

Бөглүү энэ тосгонд цас яасан гунигтай будрана вэ?

]]>
Thu, 15 Oct 2009 15:41:28 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=276602
<![CDATA[Өвдсөн үеийн бодол]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=275118    Өвдөлт бүх мэдрэмжийг нүцгэлж, зөн совинг ихэсгэдэг. Зүүд хүртэл зөнтэй болж, эрт цагт орхин одсон нэгний  үгийг дамжуулах. Зүүдээр угаасаа дамжуулдаг ч байж мэднэ. ХАрин түүнийг мэдрэх зөн дутаад мэддэггүй байх.

]]>
Mon, 12 Oct 2009 15:03:39 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=275118
<![CDATA[...]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=271903 Навчсын сүүлчийн хүслийг биелүүлж

Намар оройн бороо шиврэнэ.

 

http://www.movingcanvas.com.au/artists/chatham_nicola/Autumn%20Rain%202.jpg-с татаж авав.

 

 

 

]]>
Wed, 07 Oct 2009 12:20:15 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=271903
<![CDATA[Тайлан маягийн -Р]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=268675 Нэг мэдсэн 9 сарын сүүлийн өдрийн наран шингэх дөхжээ. Завгүй ширээний ард сууж байтал сар өдрүүд хажуугаар урсаад байх бололтойм. Сая Лунагийн бичлэгийг уншсан гэнэт өөрийгөө яажшуухан амьдраад байгаагаа эргэцүүлэв. Р.

Сэтгэл тогтуун, тайван, инээмсэглэл бүхий. Зуны оройн жаргах нар хичнээн нам тайван байдаг билээ дээ ? Яг тийм л... Оройдоо ажил тараад гуниглангуй алхах минь ч навчсын үнэр мэт сайхан. Өглөө сэрээд урьдын адил шаналангуй байдаг минь ч хэвээрээ. Гэхдээ л сайхан. Намрын залуугийн сайхан үгсийг санахаар бүүр ч сайхан. Нэг иймэрхүү л бөйна даа.

ӨӨр сонин гэвэл гар дээр байгаа айхтар хэргийг шийдээд шүүх рүү шилжүүлчихвэл завтай болно доо хөөрхий.. Гэхдээ дуустлаа намайг нилээн сайн ядраах бололтой. Завтай болчоод дэвтэр, үзэг, тамхи 3-аа аваад сэтгэлийнхээ аглагт хэд хонохсон....

]]>
Wed, 30 Sep 2009 16:53:31 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=268675
<![CDATA[Намрын залуу]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=262153                                     Намрын залуудаа зориулав.

Он жил навчистай хамт хөл дор гишгэгдэхэд

Орхигдон одож буй эл чимээнд сэтгэл уужрах.

Уужирсан сэтгэлд харин гунигийн үглээ бус

Уйт навчсын нууцыг шивнэсэн түүний зөөлөн хоолой сонсогдоод

Эрхгүй нэг инээмсэглэх нь-

Энхрийхэн, миний л намрын залуугийн гэгээ мөнөөс мөн өө

Олон намрын дараа ч энэ л намрын

Орь ганцаардал хийгээд түүний уруулын бал амтагдах буй за...

                                      2009.09.16

 

 

 

]]>
Wed, 16 Sep 2009 11:43:00 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=262153
<![CDATA[Уйтай намар.]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=253993 Улаан мод. Улаан навч. Уйлмаар өглөө. Урьд шөнийн зүүд. Учиргүй ихээр түүнийг үгүйлэх сэтгэл. Уйтай намрын төрх энэ л...

 

]]>
Fri, 04 Sep 2009 10:24:50 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=253993
<![CDATA[Хуурай агсам -р]]> http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=252498     Күй яадын, би гутарч гуниад, эргэлзэж тээнэглзээд ядаргаатай л байгааз. Тэгж ярихын бол надад буруу байхгүй. Намар болчоод байгаа нь миний буруу юу? Чаддын бол чи муу намрыг гуниггүй болгочооч. Чаддын бол энэ хорвоог гуниггүй болгочих. Юу гээд хүнийг өөрчлөх гээд байдын. Өөрөө өөрчлөгд. Өөр хүн хай. Боломжгүй зүйлийг өөрчлөх гэж хүчээ бараад байгаа хүн өрөвдөлтэй харагдаад байна тэхүү? Бага ирваат...

   гээ л хуурай агсам тавиа хаячий... -Р Уучуул бүр сүртэй авах байлаа. Уучаад үргэлжлүүлнээ ккк

]]>
Tue, 01 Sep 2009 04:32:08 +0800 http://uiten.blog.banjig.net/post.php?post_id=252498