Уруул хүртэл хүйт даасан энэ өвдөлтийн тухай бус сайхан зүйлсийн тухай бодмоор байна. Намрын залууг дэргэд байхаар юуг ч давж болмоор, амьдарч болмоор санагдах... За энэ мэт үглээ ч яахуу, саяхны нэг өдөр СТӨ-ний урд ном зарж байсан нэгэн эмэгтэйгээс ховорт тооцогдох ном худалдаж авлаа. Азтай өдөр. Ж.Болд-Эрдэнэ- Гоо марал. Зохиолчийн тухай илүүг нуршаад яахав, мэдэх биз. Зарим нэг таалагдсан мөрүүдээ доор тавьлаа. Нийтлэгээрээ уянгын шүлэгнүүд байналээ. Угаасаа ч тийм дээ.
...Цаг ирэх болоод улирлын тухайд
Цагаан тал нэг нэгээр өгүүлнэ..
...Эртний хүнийг орлосон босоо чулууны оройд
Эргэлдэн буугаад элээ, буурал өдөө сэгсрэнэ.
Газар холын хаяа руу сульдангуй ширтэж
Гань гансралд автан бөөвийж суугаа
Өвгөн шувуу эртний талаа бүртгэх нь
Өр нимгэн хэнд ч гуниг төрүүлэх ажаамуу.
1987.11.11
...Эгшиг дуунд минь яльгүй гуниг гэгэлзэхэд
ЭЭжийн минь үснээс нэг нь цагаарна
1985.8.28
...ОДод одныхоо амьдралаар
Өвс өвснийхөө амьдралаар...
...Шүүдэр тээсэн нарийхан өвс эхийн зовлонг эдэлж...
Цаг хугацааг надаас анирдан нуух гэж
Цагаан цасан аажуухан лавсана...
...ОДод охидын нулимс, миний цэцгэнд шингэжээ.
ОДоо чи минь инээвэл улирал солигдлоо шүү, хайрт минь
1985.11.8
Унжсан мөчрөөрөө уснаас
Унагасан ээмгээ хайх мэт
Улиас мод харагдана
Өнгө будагтай биирээ
Шөнө угаачихав уу гэлтэй
Үдшийн цөөрөм тас харанхуй.
Гагцхүү газраас ялгарах нь
Үүлэн цаагуур орохдоо сарны үлдээсэн
Үл ялиг содон үнэр л байна.
1987.3.21
...ҮЗэсгэлэн гоогийн өмнө би бардам байж чаддаггүй.
Үг дуугүйгээр ширтэн бишрэл төрж
Хаяин намуухнаар тэнгэрлэг хүслэнд автаж
Харцаараа бүхий орчлонд баярладаг...
гэх мэт өчнөөн сайхан мөртүүд байна. Өнөө алдарт Чанагш юм бүхэн улирч одно гэсэн шүлэг ч энэ номонд байдаг юм байна. Ерөнхийдөө энэ номонд багтсан шүлэгнүүдийг уншихаар дэврүүн хүсэл , гэгээн эмзэглэл мэдрэгдэнэ.
ҮЗэсгэлэн гоо атлаа гуниглаж суугаа бүсгүйтэй
Өлгий элгэн нутаг минь юутай адилхан санагдана... Яг л одооны эх орны минь дүр зураг.
Өвдөлт гайгүй болчлоо. Намрын залуу минь ч удахгүй ирнэ.

Сэтгэгдэлүүд:
ӨВС ӨВСНИЙХЭЭ АМЬДРАЛААР .....
ЯНЗТАЙ ҮГ БН АДАА
ЭЭжийн минь үснээс нэг нь цагаарна
юутай үнэн.
commie - Ugnaasaa zuraach hun shd Bold-Erdene guai
Зоригт оо ном өгөхгүй ээ Уучлаарай -Р
Молор эгч- айн?
2 хүн- магадгүй
Дрийм- Бүх шүлэг нь байдгүй байхаа
Хаксил- Тиймээ, би ч бас энэ гэгээн бүхний төлөө чамд хайртай. Яг энэ гэгээн бүхний төлөө , энэ ганц шалтгаар л амьпралд хайртай
Сэтгэгдэл үлдээх: