I just wanna make love to you

ХАранхуй шөнөөр утасдаж

"Хайртай " гаа хэлээд дуудахсан.

Хүсэл тачаалынх нь өмнө

ЭНгэрээ нэг нээхсэн.

Үүрээр буцах гэхэд

Үгүй дээ хэмээн зөрүүдэлж

Эхнэртэй нь нэг хардахсан.

/ Бодти явдлаас сэдэвлээгүй болно. -Р/

/ ЭНэ дууг сонсмоор санагдаад.../

Үдшээр...

Тоостой өрөө.

Түнэр харанхуй.

Сэнснээс үүдэх салхи.

Сэмхэн шивнэх үгс.

"- Хэзээ бид чөлөөлөгдөх бол?

 - Хэзээ ч үгүй..."

САнаа алдалт.

Сэнсний чимээ.

Аялгуулах дуун.

Ахиад асуулт.

"- Гунигийн төгсгөл хаана бол?

 - Гуниг төгсөхгүй ээ..."

 

/ Бодит явдлаас сэдэвлэсэн болно -Р/

 

 сонсмоор санагдаад -Р Их гоё.

 

Өчигдөр.

Уугаад ч амьдрал

Урьдын саарал хэвээр.

Улигт цаг хугацааны үргэлжлэлд

Уй гуниг тэсэхийн аргагүй л ихэсч байна.

Ганц сум, ганц даралт

Гэхдээ яагаад би гохоо үл дарна?

Юун хайр, юун хариуцлага

Юмсын хуурмагийг бид илүүтэй мэднэ.

Өнөөдөр би инээвч

Өрцөн цаана цохилох чимээ гунигийнх

                           2009-04-08 05 цаг 29 минут

 

 

www.deviantart.com -s татсан болно.

Юу ч гэмээр ийн.. Ямартай ч сайхан мэдрэмж. -Р

 Ай ямар гунигтай шүлэг вэ? гэж хэлээд санаа алдавч тэрээр улам л шимтэн уншина. Уншсан хуудас зузаарах тусам түүний царай дүнсийж, санаа алдах нь олширно. Эцэст нь дэвтрийг хажуу тийш нь тавиад эвхрэн хэвтлээ. Сул дорой , эмзэг турьгүй харагдахад нь хэцүү байлаа. Яах гэж түүнд дэвтрээ үзүүлэв? Яах гэж гунигаа илчлэв? Түүнийг шаналгахыг хүсээгүй юмсан. Түүнийг аргадахад үг ч багадах мэт санагдаад , дэмий л дэргэд нь хэвтээд гарыг нь атгалаа. Уйтгар гунигаас нь хамгаалмаар, эвийлэн хайрламаар болоход тэвэрлээ. Тэр уйлна. Халуун нулимс нь, мэгших дуу нь сэтгэл өвтгөнө. Тэгснээ би түүнийг дагаад уйлчихав. Тэр нулимсыг минь арчих хирнээ өөрөө уйлсаар л... Хэн нь хэнийгээ аргадаад байгаа нь ялгагдахгүй....Уйлаад д уйлаад л.. Нэг мэдэхэд унтчихаж. Сэрэхнээ тас харанхуй. Босох гээд өндийх гэтэл гарыг минь тэр тас атгажээ. Дулаахан , том гар. Нэг л их нөмөр нөөлөг мэдрэгдээд таатай. Яг энэ л эгшинд хоргодоод би хэвтээд л байлаа....

 

 

Gustav Klimt   (1862-1918)  -   The Kiss хэмээх бүтээл.

/ санаа алдахуй/

Сулд нь орхисон тэмүүллийнхээ эрхэнд

Сэмхэн нэг таныг бодон

Сэтгэлдээ гал асаан, уйт хар өдрүүдийг гэрэлтүүлж амьдрахад

Сүүдэр хүртэл дулаахан...зүрх харин гэгээн хөндүүртэй.

(Нийт: 101)