Шөнийн 03 цагт уйлсаар сэрэхэд...

Үл мэдэгдэх шалтгаанаар

Нүд нойтон, зүрх хөндүүртэй

Унтраахаа мартаад унтсан хөгжимнөөс

Don*t beleive me... ля ля

Утсанд ирсэн түүний зурвас

"Уучлаарай , би чамайг хуурчихлаа"

Усан бороо уйлагнасан шөнийн аниргүйд

Уучилмааргүй ч үг чинь бодогдоно.

Уучлахсан, уучлахсан гэвч

Урвасан үнэн чинь үлдэнэ шүү дээ.

Уйлуулах л байсныг чинь мэдэж байсан  ч 

Усан борооноор нулимс бэлэглэсэнд чинь гомдлоо.....

Marc Chagal- Lovers in the Moon ligth

Намрын тухай

Гадаа хавар. Хүмүүний сэтгэл ч бас хавар шиг л байхад энд би намрын тухай санааширч сууна. Гарахад навчис хөглөрч, түүн дээр гишгэхгүй юмсан гэж тойрч алхах мэдрэмжээ үгүйлж байна. Намраар түүний харц ямар байдгийг харахыг хүсч байна. Хүйтэн бороог хүлээж байна.

Гандуу намрын салхинд

Ганц мод ганхан байх нь

Гарцаагүй миний сэтгэл ээ...

                               /09-04-08/

 

Үсээр наадагч хаврын салхинд

Үнсүүлчихээд л би уйдаж

Намрыг хүлээсэн.

                              / 08-04-08/

 

Gustav Klimt- Autumnn tree

 

зам хаана?

1. 

Хов хооосон хорвоог

Хохь ганцаар туулж явагаа мэдрэхэд

Хичнээн гунигтай.

Хачин нам гүм.

2.

Үүр цайгаад, цайгаад

Гэгээ алга.

Үнэнг мэдлээ, мэдлээ гээд

Гэгээрэл алга.

Хайр байлаа, байлаа гээд

Ганцаардал хэвээр.

Харанхуйд ууслаа, ууслаа гээд

Гагц би хэвээр.

Үг алга.

Үхэл алга.

Үгүй ээ,үүнийг би хүсээгүй.

Тэгээд юуг?

....

Тэгэхдээ л энэ биш.

Ээ чааваас

Энэ юун аниргүйв?

3.

ЭЭ чааваас

Энэ юуэ аниргүйв?

Шүдэнз зурах нь энд ганц чимээ

Шүгэлсэн дон хөдлөх нь амьдын ганц тэмдэг.

Тайвшрал хаана байна?

Тэнгэр яасан хол.

Ядаж бороо ороосоой.

Ядаж...

4.

тэнгэр дуугарна.

Тэндхийнхэн уйлна.

Бороо.. бороо..

Болзооноосоо хоцорч байна, тэр үхэл.

Ам хатаад

Асгарах бороог тосон гүйвч

Ангав, цангав гэнэ.

Ай, юутай ган гачиг.

5.

Бүүр түүр

Бүгтхэн чимээ.

Бүдчин , бүдчин

Тэр зүг гүйлээ.

Хаана ч үгүй

Хэн ч үгүй

Хий сонсжээ.

Хий цурхиран уйлах минь энэ .

6.

Төгсөөгүй төгёгөл.

Тэмтрээгүй тэмтрэл.

Зам хаана?

Захгүй алс.

                                                                                                   2009.04.27

Согтуу тэмдэглэл

  Өглөө нэээх уйтгартай эхэлсэн. Гуниг төрөөд, аавыг өрөвдөөд, аль эртний анхны хайртаа үгүйлээд л / над угаасаа 2 дахь хайр байхгүй/ , зүрх урьдын адил өвдөөд, гар даагдахгүй, ойрд хэт их худлаа инээгээд ядарсан байсан. Сэргэх гэж усанд ороод ч нэмэргүй. Тэгээд нэг үсчин орооод үсээ юу ч үгүй тайруулсан. Яг л эрэгтэй хүн шиг л харагдаад байна. Тэгээд ч нэмэр алга. Уул нь ойрд харьцангуй идэвхитэй байсымсан. Найзууд таараад нэг газар ороод хэд 3н шил шар айраг уусан. Гунигаа хуваалцмаар, хамт шүлэг бичмээр санагдаад нэг хүн рүү ярьсан. Чадахгүй гэсэн. Тэр уурласан. Миний л буруу. Шалтгаангүй гуниж хүн зовоодог би л буруутай. Угаасаа энд ингээд амьдарсан минь буруу.

.....

  Өнөөдөр миний блогийн төрсөн өдөр юм байна. Жил өнгөрсөн гэдгийг хэдхэн хоногийн өмнө л мэдлээ.  Блог  нэг настай,  би өөрөө харин түүнээс хавьгүй хөгшин. Энэ ч яахав, сонин биш. Харин өнөөдөр миний блогийн төрсөн өдрийг тэмдэглэх хүн байвал л харин сонин байна. -Р. Дашрамд ТЖ 5 -даа бас мэнд хүргэе.

   Амралтын өдөр орсон цаснаар бичсэн шүлгээ энд тавья. Яахав нэг тиймэрхүү л өдөр байсан. Цастай , шавхайтай, гунигтай өдөр. Буудуулсан цас байсын гэнэлээ. Буудуулсан үүлний араас бусад нь уйлж бороо орлоо гэдэг шиг л .. Хэний шүлэг ч билээ дээ.

Асгарах бороог чагнан санааширч

Ар араас нь тамхийг асаавч нэг л дутуу.

Тэнгэрт уйлсан үүлсийг аргадаж

Тэврэх гээд сарвайвч хүрж л үл чадна.

Уйтай энэ өдөр

Уйлаад хоцорсон чамайг саналаа.

Шүхэргүй ганцаар бороонд алхаж,

Шүлэг надад зориулж бичээд шаналж л суугаа даа........

 

Дуусгагүй юмаа, зайлуул.

(Нийт: 101)