Гунигтай байна. Заримдаа тайвшрахын тулд хэн нэгэнд яримаар санагдах ч хэн, хэнийгээ ч ойлгодоггүй хорвоод амьдарч байгаатайгаа эвлэрэх юм даа. Би яриад яах ч юм. Ойлгуулаад яах ч юм. Ойлголоо гэд яах ч юм. Зүгээр л тэдэнд хүлээж авахад хялбар байдлаар ингээд явж байхаас.
Мөнөөх эрт үеийн их үзэн ядалт, цөхрөл, зугаталт, нулимс бүгд алга болж. Зөвхөн гуниг. Гуниглаад л амьдраад байсан. "Амьдрал ямар байна" гэсэн асуултанд " Зүгээр ээ" гэж хариулчихаад л амьдраад байсан. Амьдармааргүй хирнээ л амьдрахад хэрэгтэй зүйлсийг хийгээд амьдраад байсан. Эргээд харлаа. Өнгөрсөнөө харлаа. Тэгээд одоогоо, цаашлаад ирээдүйгээ харлаа. Эд эс бүхнээс нь гуниг нэвт мэдрэгдэж байна. Тэгсэн ч би амьдраад л байна байх.
Өнөөдрийнх шиг энэ мэдрэмжийг хичнээн удаа мэдрэв дээ. Дөжирч л чадахгүй юм. Харагдах байдалдаа бол би "хэн нэгэн" . Тэдний тодорхойлсон "хэн нэгэн" . Үнэндээ би , ганц би л мэддэг тэр зүйл. Үгээр хэлж мэдэхгүй, би зүгээр л мэдэрдэг. Надад байдаг зүрх шархадсан зүрх. Гэхдээ шархадсан гэх үг үнэндээ юуг ч илэрхийлэхгүй. Тэдэнд хүлээж авахад хялбар байдлаар л өгөгдсөн нэг үг. Би уйлж, орилж, уурлаж болно. ГЭхдээ энэ миний доторхи мэдрэмжийг илэрхийлж чадахгүй. Би шүлэг бичнэ. Энэ бас хэтэрхий дутуу, юуг ч илэрхийлж чадахгүй.
Нулимс цийлэгнээд л яваад байх, өдөржин.