Энэ чинь л амьдрал

Тэр- Хамгийн хурдан үхэх ямар арга байна ?

Би- Нөгөө юу....

Би- Нээрээ яг яах гээд асуув?

 

    Утсаа унтраагаад, гэрээ түгжээд, Тэр сураггүй. Түүнд хэлсэн сүүлчийн үг минь үхэх аргыг нь зааж өгсөн үгс биш л байгаасай. ХАмгаас хайртай, эрхэм ганц найз минь. Ядаж хайртай гэсэн үгийг минь сонсчихоод яваасай.

  Шөнөжин түүний утас руу залгаж хараал идсэн " холбогдох боломжгүй" гэх үгийг сонслоо. Үүнтэй давхцаад мөнөөх залуу ч таг чиг. ХАрин утасдаж барихыг хүссэнгүй. Түүний л сонголт. Хэнд  ч гэсэн эрх чөлөө хэрэгтэй. Би харин түүнийг нь боомилох ёсгүй.

  Өглөө багтраад " яасан гэж эд нар надаас ингэж дайжаад байгаан? " гэх асуултыг өөртөө тавилаа." ЭНэ чинь л амьдрал" гэх хариултыг тээр тэндээс хэн нэгэн өгч байхын....

Шууд утгаар нь ойлгочих...

     Аав халамцуу. Тэр халамцуу. Хоорондоо утсаар ярина. Би ичсэндээ улаан гэрлэн дохио болоод замын  хөдөлгөөн зохицуулах нь дутуу.

Аав: Чи охины найз уу?

Тэр: Найз залуу нь байна.

Аав: Найз залуу гэдгийг юу гэж ойлгох уу? / Аав над руу ноцтой ширтэнэ./

Тэр: Шууд утгаар нь л ойлгочих. / Бурхан минь гэж, тушаангуй аястай хэлж 

                                                          байгаам даа/

Аав: Шууд утга гэдэг чинь... / Аавын уруул дээр инээмсэглэл тодроно./

Тэр: Суух хүн нь байна аа...

    Халамцуу эрчүүд. Учраа ололцчих бололтой нутаг ус, удам угсаа, ажил төрөл ярьж эхэллээ.

    Аав сүүлд нь хэлж байна. " Зоригтой залуу. Нилээд омголон. Өөрөө л мэд. " Өөр бас бус зүйлс. Шууд утгаар нь... гэх үг л юм бодогдуулчих болсон.

    Харин миний инээд хүрээд, хэл ам загатнаад , түүнийг шоолоод ч намдахгүй байна. Ярьсныг нь бодохоор л өөрийн эрхгүй инээд хүрээд... Хэрвээ үнэхээр аав , тэр хоёр танилцах цаг ирвэл яах бол ... гэхээс л ахиад л инээд.

18 дахь өдөр

  Шатсаар, шатсаар, өнөө бичиг үнс болов. Үнсээр нь ахиад тэр үгийг бичлээ. "..."

  Сүүлийн 06 сарын 08. Бороо ганц нэгээр дуслана. Энэ дохио байх. Тэнгэр өөд хараад инээмсэглэтэл, нүдний доохно ганц хүйтэн дусал. Тэндээс надад нулимс илгээжээ. Хурууныхаа өндгөөр арчаад " Ахин би уйлахгүй" хэмээн шивнэлээ.

  Тэнд хэн ч уйлдаггүй... 18 дахь өдөр.

....

Унтарсан дурлалтантай

Учрах нь ихэсч,

Уруулын мэнгэ бүдгэрлээ.

Учраагүй үнэн хайраас

Урвах нь олширч,

Уучлалын үгс үнэгүйдлээ..

 

 

/ Бодит явдлаас сэдэвлээгүй болно. -Р/

Өвдөлт.

Өвдөлт. Хог новш шиг амьдрах хувь тавиланг өөрөө сонгоогүй. Эхээс мэндлээд уйлж буй бяцхан амьтан хувь тавилангаа өрөө сонгоно гэж үү? Угаасаа оногдсон томъёо байсан. Тэр харин үүнийг батлах өгөгдөхүүнтэй хэрэгсэл. Баталж ч байгаа. Хог новш шиг амьдарсан. Хог новш шиг үхэх ёстой. Ёстой биш ердөө л тэгнэ.

Өвдөлт. Хог новшийн хутгалдсан ахуй. Ямар ч өнгөгүй. Гэвч ахуйтай янхандагч үүнийгээ Саарал гэдэг.

Өвдөлт. Ганцаардахад , уйлахад,  үхэхэд хань хэрэггүй. Байдаг ч үгүй. Гэвч тэр хань хайсан. Магадгүй олсон. Тэд зөвхөн ахуйд л биедээ хань. Хамтдаа суугаад уйлж болох ч өөр өөрийнхөөрөө л уйлна. Буун дуу тасхийтэл хамт байж болох ч ганцаараа л үхнэ.

Өвдөлт. Новш ч бас өвддөг. Бие нь, сэтгэл нь , хувь тавилан нь төдийгүй өөр бас нэг зүйл нь өвдөнө.Юу гэдгийг нь мэдэхгүй ч тэр нь илүү өвдөөд, хэцүү болгодог.

Өвдөлт.

(Нийт: 101)