Шийтгэл

Тэнгэр минь надад ийм бэрх гэсгээлийг

Түүний ялдам  дүрээр оноодог нь юув?

Шунан тэмцэж, эцэст нь шурган унаж гашуудах

Шидийн энэ дурлал чинь шийтгэл юм.

Надаас үүнийгээ ав аа....

 

.

Ээх, одоо би яанам...

Зүрхээ сийчмээр зовлонт мэдрэмж.

Зүдэргээнт энэ өвдөлтөөс хэрхэн ангижрах...

Үсээр наадагч салхин, уйт энэ аялгуу (Sigur ros-Its all right)

"Уйлаач, уйлаач" гэж ятгаад..

Гэвч

Орь дуун тавьж уйлаад ч

Огтоос аниргүй  орчлон л дүнсийнэ.

Цуурай ч үгүй

(ядаж өөрийнхөө дуунд хууртахсан)

Ийм хэлгүй орчлон бил үү?

(үнэндээ дүлий)

Ээх, одоо би яанам?

(хариулт үгүй)

 

Чи...

Зүрхээ чагнах.

Чиний инээд.

Чинй шүлэг.

Чиний  гуниг.

Чухам үүнээс л бүрдэх зүрхний минь цохилт...

... Харин одоо гунигтай байна. " Чиний зүрхэнд би байхгүй". Чи хэлээгүй ч би мэдрээд байна. Яв даа , хайрт минь . Нулимсаа би өөрөө арчиж сурсаан.

 

Сонсоод үзээрэй, Маш гоё. Энэ болохоор киноных нь трэйлер. Хейма гээд кино байдым л даа.

 

Тэр явсан. Би үлдсэн

 

Model by Oonya

Photo by Injinaash

 

Тэр явсан.

Би үлдсэн.

Тэр ирсэн.

Би явсан.

 

Өглөө

Үүрийн 04 цаг.

Өчигдөр хэмээх өдрийн хөрөөгүй цогцосноос 

ӨӨр нэгэн өдөр мэндлэхээр дуншина.

Өө, тэгээд энийг л бид

Өглөө гэдэг юм уу?

 

Гайхамшигт аялгуу. ЭНийг сонссон гэнэт Эзра санагдаж байхын. Эзрад зориулав лол

 

(Нийт: 101)