Чивэлт хорвоогоос алс
Чив чимээгүй орчин.
Сансраас дохио хүлээн
Салхинаас сураг чагнаархан
Удаан , удаан суулаа.
Улам бүр аниргүй....
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Чивэлт хорвоогоос алс
Чив чимээгүй орчин.
Сансраас дохио хүлээн
Салхинаас сураг чагнаархан
Удаан , удаан суулаа.
Улам бүр аниргүй....
Энэ сэдвээр ярилцахын өмнө юун түрүүнд зөв амьдрах гэж яг юуг хэлээд байна гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Яаж амьдрахыг зөв амьдрах гэх вэ? Хүн алж хүрээ талахгүй байхыг хэлэх үү ? Тогтсон хувийн амьдралтай , сайн ажил, сайн цалинтай, бусдад сайн нэртэй байхыг хэлэх үү ? Ихэнхи нь л нэг иймэрхүү буюу үүнтэй төстэй утгаар зөв амьдрах гэдгийг ойлгодог байх. Тэгвэл үүнд нийцээгүй амьдарвал буруу амьд
Зөв буруу амьдрах гэх ойлголт нь ихэвчлэн ёс суртахууны агуулгатай байдаг. Ёс суртахуун гэдгийг хувь хүн бүрийн өөрийн үнэт чанар эрхэмлэх зүйл гэж ойлговол уул нь зүгээр. / хаа байгаа нь мэдэгдэхгүй нийт гээчээр ёс суртахууныг хэмжүүлэхээ болимоор/ Хүн юуг сайн , муу гэж үнэлж эрхэмлэдгээс л зөв эсвэл буруу амьдрах ухагдахуун гарна. Тэгэхээр шүтлэгтэй амьдрахаа зөв гэж үздэг хүн , шүтлэггүй амьдрахаа зөв гэж үздэг хүн 2-н алийг нь ч буруутгах эсвэл зөвтгөх аргагүй. Ганц чи буруутгаж болно. Харин олонхиороо нийлчихээд буруутгаж болохгүй. Тэгэх юм бол хэн нэгэнд өөрийн зөв гэж бодсоноо тулгаж буй хэрэг. Тулгаж буй зүйлээ үнэхээр сайн гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй байлаа ч бусдад тулгах эрх байна уу? Миний хувьд буруу амьдрах гэдгийг бусдад саад болж амвдрахыг л ойлгодог. Бусдад л төвөг болохгүй бол өөрийнхөө хүссэнээр л амьдар.
Шүтлэг гэдэг хүний айдас , өөртөө үл итгэх байдлаас л үүссэн. Хүн өөрөөсөө гадна ямар нэг зүйлд итгэвэл арай амьдрахад хөнгөн байдаг. Ажил бүтэхгүй / өөрөөр хэлбэл бүтээж чадамгүй/ шиг байвал нэг ном уншуулах эсвэл маань шивнэчихвэл дээрдэх юм шиг итгэдэг. Ээждээ загнуулахаас айхдаа үснийхээ үзүүрийг зангидаад л ордог г.м. Гэтэл илүү оюун ухаанч / рациональ/ сэтгэлгээ зөвхөн өөртөө л итгэдэг. Өөр хэн нэгэн / ямар нэг шашин, шүтлэг, ёс суртахуун/ өмнөөс нь шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүний өөрөө өөрийгөө үнэлэх , хүндлэх улмаар өөртөө итгэдэг байдлыг дэмждэг. Алдсан ч оносон ч өөрийн оюун ухаанаар хийж хариуцлагаа өөрөө хүлээдэг... Гэхдээ энэ бол миний л бодол. Үнэхээр бүх амьдралыг нь шийдвэрлэх гэж буй мөчид хүмүүс хэн нэгэн ламаас асуух, шалгалтанд орохдоо өөрөө сайн бэлдэхийн оронд элс давс цацах гэх мэт бараг мухар сүсгийн шинжтэй үйлдэл хийх...Зөв буруудаа гол нь биш хүн өөртөө итгэхгүй сул дорой байгаа нь надад харамсалтай санагддаг. Хүн айхаа больж, өөртөө итгэж буй тохиолдолд бурхан, шүтлэгийн хэрэг үгүй. Гэвч энэ ч бас тэдний өөрсдийнх нь сонголт шүү дээ.
Би л хувьдаа шүтлэг тааруухан хүн. Шашны элдэв сургаальд мухар сүсгийн байдлаар итгэх дургүй. Уншаад судлаад таалагдаад итгэх өөр хэрэг. Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй маань мэгзэм, шинийн нэгний өглөө зүгээ гаргах нь надад тус болно гэж огтоос боддоггүй. Ерөнхийдөө зөв, буруу амьдрахад шүтлэг нөлөөлөхгүй л гэж бодож байна. Зарим шашинд архи уух, тамхи татах, маханхоол идэхийг хориглодог. Энийгээ дагаад амьдардаг нэгнээ хүмүүс зөв хүмүүжилтэй гэцгээдэг. Буруутгах аргагүй. Архи уухгүй, тамхи татахгүй байхыг тэдний ёс суртахуун зөв л гэж үздэг юм байгааз. Харин өөр нэгний ёс суртахуун энийг буруу гэж үздэггүй. Буруутгах бас л аргагүй.
Бид ёс суртахуунаар хэмжсэн зүйлстээ итгэдэг боловч ганц ч удаа тэрхүү ёс суртахуундаа эргэлзэж байгаагүй нь гайхмаар гэж нэг хүн хэлсэн байдаг. Бид ч бас хүнийг буруу , зөв амьдраад байна гэж хэмждэг шалгуур үзүүлэлтээ эргэн нэг харах цаг болсон.
Ахиад л Гоолингоо зүрхнээ эгшиглээд... Аль цагт хэний үрийн нулимсаар бүтсэн санаа алдалтыг энэ хүйтэн борооноор аялаж, сэтгэлээ сэмлэж байгаан бол? Дуулж суугаад уйлах уйт мэдрэмж. Дурлаж догдлоод орхигдох учрал. Хэний л буруу байв гэж дээ. Буцах замынхаа бороонд чиний минь сэтгэл будантаа ч билүү. Хайж л явсан амрагийн төлөө намайгаа орхио ч бил үү. Хэн мэдлээ. Ай, миний үйлийн үрт амраг.
Зүүдээ нойрны маань дотроосоо
Зүрхний минь Гоолингоо үзэгдээд байх юм.
Зүйлчлээд хэлсэн үг нь хө
Зүрхний маань дотор хадаастайхан байх юм аа хө
Хундага дарсаар даруулан байж шивнэлээ. Дарсаа харин нулимсаараа дарууллаа. Уйлж суугаад сонсохнээ уй дууны Гоолингоо аргадаастай.
Арван түмэн адуун сүрэг нь
Арын маань ууланд алаглас хийгээд байх юмаа
Амраг Гоолингоогийн маань алтан хүрээ нь
Арын маань ууланд цайрсхийгээд байх юмаа
Ирэх замыг чинь харин хувь заяа төөрүүлсэн л... Итгэж явсан өдрүүдийнхээ гэрлээр сэтгэлээ зөөллөх минь л...
/ 2009.08.17 Үргэлжлэл бий... /
Өглөөд угтах салхи намрын амьсгалтай болжээ. Нээх их гуниглаж алхмаар, нэрийг нь мэдэхгүй газар ганцаар суумаар, уйлмаар...
Навчис, бороо холилдон будардаг тэр нулимстай замд л би хайртай. Ганцаардал, гунигаа үл тоож энэ замаар л явна.
Үүрдийн намар мэт сэтгэлийнхээ тухай, намраар дэргэд минь байх хэн нэгэнд хуваалцахсан. Манантай, хүйтэн намар.
Нулимсан нуур гэх хамтлагийн намрын тухай энэ дуунд би ихээс их дуртай.
МАртаад, бүүр дараа аль нэг
МАнант үүрээр жигтэй ихээр үгүйлэхдээ
Санаа алдахад, цээж урагдах шиг болдог,
Санаад, санадагтаан л салах гэж давчидсан
Сэтгэл минь одоо орой намрын бороо мэт
/ огтоос аниргүй тэнгэр мэт/
Гээд туйлаас аниргүй-хүйтэн-амгалан
Гээд үүний л төлөө хагацсан амраг минь
Ээ, үйлийн үр минь...
энийг сонссон гоё санагдчихлаа. АХ л их со.нсдог байж. Аль дээрийн юмдөө.