Навчсын сүүлчийн хүслийг биелүүлж
Намар оройн бороо шиврэнэ.

http://www.movingcanvas.com.au/artists/chatham_nicola/Autumn%20Rain%202.jpg-с татаж авав.
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Навчсын сүүлчийн хүслийг биелүүлж
Намар оройн бороо шиврэнэ.

http://www.movingcanvas.com.au/artists/chatham_nicola/Autumn%20Rain%202.jpg-с татаж авав.
Нэг мэдсэн 9 сарын сүүлийн өдрийн наран шингэх дөхжээ. Завгүй ширээний ард сууж байтал сар өдрүүд хажуугаар урсаад байх бололтойм. Сая Лунагийн бичлэгийг уншсан гэнэт өөрийгөө яажшуухан амьдраад байгаагаа эргэцүүлэв. Р.
Сэтгэл тогтуун, тайван, инээмсэглэл бүхий. Зуны оройн жаргах нар хичнээн нам тайван байдаг билээ дээ ? Яг тийм л... Оройдоо ажил тараад гуниглангуй алхах минь ч навчсын үнэр мэт сайхан. Өглөө сэрээд урьдын адил шаналангуй байдаг минь ч хэвээрээ. Гэхдээ л сайхан. Намрын залуугийн сайхан үгсийг санахаар бүүр ч сайхан. Нэг иймэрхүү л бөйна даа.
ӨӨр сонин гэвэл гар дээр байгаа айхтар хэргийг шийдээд шүүх рүү шилжүүлчихвэл завтай болно доо хөөрхий.. Гэхдээ дуустлаа намайг нилээн сайн ядраах бололтой. Завтай болчоод дэвтэр, үзэг, тамхи 3-аа аваад сэтгэлийнхээ аглагт хэд хонохсон....
Намрын залуудаа зориулав.
Он жил навчистай хамт хөл дор гишгэгдэхэд
Орхигдон одож буй эл чимээнд сэтгэл уужрах.
Уужирсан сэтгэлд харин гунигийн үглээ бус
Уйт навчсын нууцыг шивнэсэн түүний зөөлөн хоолой сонсогдоод
Эрхгүй нэг инээмсэглэх нь-
Энхрийхэн, миний л намрын залуугийн гэгээ мөнөөс мөн өө
Олон намрын дараа ч энэ л намрын
Орь ганцаардал хийгээд түүний уруулын бал амтагдах буй за...
2009.09.16
Улаан мод. Улаан навч. Уйлмаар өглөө. Урьд шөнийн зүүд. Учиргүй ихээр түүнийг үгүйлэх сэтгэл. Уйтай намрын төрх энэ л...

Күй яадын, би гутарч гуниад, эргэлзэж тээнэглзээд ядаргаатай л байгааз. Тэгж ярихын бол надад буруу байхгүй. Намар болчоод байгаа нь миний буруу юу? Чаддын бол чи муу намрыг гуниггүй болгочооч. Чаддын бол энэ хорвоог гуниггүй болгочих. Юу гээд хүнийг өөрчлөх гээд байдын. Өөрөө өөрчлөгд. Өөр хүн хай. Боломжгүй зүйлийг өөрчлөх гэж хүчээ бараад байгаа хүн өрөвдөлтэй харагдаад байна тэхүү? Бага ирваат...
гээ л хуурай агсам тавиа хаячий... -Р Уучуул бүр сүртэй авах байлаа. Уучаад үргэлжлүүлнээ ккк