Гуравхан мөчийн дараа би
Гуниглахаа болино.
Гуйж ирээгүй ч , гуйлгаж элээсэн үнэгүй амьдралаа
Гуравхан мөчийн дараа орхино.
sensoryreplays.files.wordpress.com-с авав.
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Гуравхан мөчийн дараа би
Гуниглахаа болино.
Гуйж ирээгүй ч , гуйлгаж элээсэн үнэгүй амьдралаа
Гуравхан мөчийн дараа орхино.
sensoryreplays.files.wordpress.com-с авав.
Маргааш мэндлэх шинэхэн ертөнц-
Магад намайг инээмсэглүүлэх айсуй амь.
Машид гэгээн, сэтгэл ариусгагч аяз-
Миний мөнхийн хавар
Тэвэртээ хадгалаад, сацрах гэгээнд нь бүлээсэж
Тэнгэр адил уужим амьдармаар
Тийм ялдам юм , чи
Тийм яруу юм, чи
Энэ намар, өвлийн бороо цасыг
Дуу болгоод, би чамд аялнаа, үр минь
ЭНд дутсан гэгээн хөгийг
Тэндээс авчраад, ээждээ сонсгоорой, үр минь
Хэтийдсэн жүжиглэлт нэгэн өдөр тайзнаас бууж
Хэн нэгэн үзэгчгүйд тайвширч, багаа тайлаад
Хэмнэл удаан, ердийн алхаагаараа
Харанхуйн шилтгээн-өөрийн оромжиндоо дөхөж явна.
Тэнд харанхуйн ганцаардал бий.
Тэнд хүртэл ямархан нэгэн найдвар бий.
Тэнгэрийн ордны хар цувтан ирээд
Тэмдгэрэх үүрээс урьтаж эндээс оргуулж ч болох юм.
Гээд найдвар биелсэнгүйд
Гэртээ орохоор түлхүүрээ гарган зогсоно
Хамгийн сүүлийн найдвар энд үүснэ.
Хаалганы цаана хэн нэгэн намайг хүлээн буй.
Харин тэгтэл өнөөөх л хуучин тавилга сэлт...
" Өө яахав ээ, өөрөө бүтээсэн ганцаардагчийн оромж"
Дэмий л нэг ингэж шивнээд
Дэрээ тэврэн уйлав, би
Найздаа , бас өөрийнхөө амьдралд зориулсан шүлэг. Нэг иймэрхүү амьдраад удаж. Ойрд ямар ч завгүй, өдөржин л өнөөх жүжигт жинхэнэ утгаараа тоглож байна. Оройдоо ядарсан амьтан , гэртээ ороод иймэрхүү мэдрэмжээ ахин дахин мэдрээд л....
/Завгүй байгаа тул сэтгэгдлийн хариу бичихгүй байгаад уучлаарай -Р/
Намайг ойлгоогүй, магад би ойлгуулж чадаагүй
Нэрийг нь шивнэхээс айдаг, тэгэвч шивнээд уйлдаг
Асгарсан үст залуусын дуртгал ихэд
АРга барагдах минь шаналангуйн халуун агаартай......

AK Calhoun -Race You To The Water"
Мартагдсан нэгэн дууль мэт амьдарч байна. Хэний ч санах ойноос арчигджээ. Хичнээн амар байна гээч. оДоо өөрөө өөрийгөө мартахад л болох мэт. Гэвч тэднийг санаж, сайн сайхныг хүснэ. Санах, дурсах гэдэг гэгээн агаартай эд юм. Ийм гэгээн чигээрээ л явъя даа.